Оюутны хувийн мэдээлэл ашиглалтын талаар

Оюутны хувийн мэдээлэл ашиглалтын талаар

Тус сургуульд элсэн орох оюутныг тэнцэх эсэхийг шалгахын тулд хувийн мэдээллийг авах болдог бөгөөд авсан мэдээллээ доорх байдлаар ашигладаг болно.

Ашиглалтын зорилго

  1. 1. Өргөдөл гаргагчийг сургуульд тэнцэх эсэхийг шалгахын тулд нэр, хүйс, төрсөн он сар өдөр гэх зэрэг хувийн мэдээллийг ашигладаг.
  2. 2. Хүсэлтэд хариу өгөх болон шалгалтын өдрийг зарлахын тулд утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн хаяг зэргээр холбоо барина.
  3. 3. Цагаачийн алба руу оршин суух эрхийн зөвшөөрөл хүсэх материал бүрдүүлэхийн тулд элсэлтийн журамд заасны дагуу хувийн мэдээллийг ашиглана.
  4. 4. Элсэн орох үед оюутанд тохирох хяналтыг явуулахын тулд хувь хүний мэдээлэл (1. Суралцагчийн мэдээлэл 2. Суралцагчийн батлан даагчтай холбоотой мэдээлэл)-ийг цуглуулдаг.

Гуравдагч этгээд ба итгэмжлэлийн тухай

[Ашиглалтын зорилго] (1-4) дугаарт заасны дагуу хууль тогтоомжоос бусад тохиолдолд таны хувийн мэдээллийг таны зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд задруулахгүй.
Гэвч холбогдох газраас хууль эрх зүйн ажиллагаанд ашиглах зорилгоор мэдээллийг авахыг хүссэн тохиолдолд таны зөвшөөрөлгүй мэдээллийг тань өгөх тохиолдол байдаг.
Мөн сургууль нь хүсэлт гаргагч болон оюутнуудынхаа мэдээллийг чандлан хамгаалах үүднээс хувийн мэдээлэл хамгаалах итгэмжит байгууллагад итгэмжлүүлэн өгөх тохиолдол байдаг. Итгэмжлэх байгууллага нь аюулгүйн байдлын талаар бидэнтэй хувь хүний нууцыг хадгалах хатуу гэрээ хийн, зохих хяналтан дор үйл ажиллагаа явуулдаг болно.

Шаардлагатай хувийн мэдээллээ өгөөгүй тохиолдолд анхаарах зүйлс

[Ашиглалтын зорилго]( 1-3) нь таныг тус сургуульд элсэн орход зайлшгүй шаардлагатай мэдээллүүд юм. Та элсэн орохдоо шаардлагатай хувийн мэдээллээ өгөөгүй тохиолдолд тус бүртгэлийг зогсоох болно.
Ийм тохиолдолд зөвхөн танд зориулж тусгай элсэлтийн шалгуур гаргах боломжгүй тул ойлгоно уу.
[Ашиглалтын зорилго] 4 ) нь таныг тус сургуулийн оюутан гэдэг утгаар тодорхой хэмжээний хяналтыг явуулах ёстой ба үүний тулд шаардлагатай хувийн мэдээллээ өгөхгүй байх тохиолдолд сургуульдаа элсүүлэхээс татгалзах явдал бий.

Хувь хүний мэдээллийг дэлгэх, засварлах, устгах тухай

Тус сургуульд хадгалагдаж буй хувийн мэдээллийг таны хүсэлтийн дагуу дэлгэн үзүүлэх боломжтой. Мөн мэдээллийг засварлах, устгах зэргийг хүсэх боломжтой. Харин элсэлтийн шалгуурт нөлөөлөхүйц хувийн мэдээллийг дэлгэх боломжгүй.
Сургуульд орсны дараагаар ч ямар нэгэн үр нөлөө үзүүлэхүйц хувийн мэдээллийг дэлгэхгүй.
Та өөрийн хувийн мэдээллийг дэлгэх, засварлах, устгах тохиолдолд доорх оюутан хариуцсан ажилтантай холбоо барина уу.
Энэ тохиолдолд таныг тухайн хүн өөрөө мөн эсэхийг шалгаж үзэх болно.

Юү Лангүэж Академи групп сургууль Оюутан хариуцсан алба
Утас: 03-3209-0160(Бусад орноос +81-3-3209-0160)
FAX: 03-3209-0170(Бусад орноос +81-3-3209-0170)

Personal Information Management

Тус сургуулийн хувийн мэдээлэл хариуцсан ажилтан нь ерөнхий албаны дарга байх ба доорх утсаар холбогдоно.
Холбоо барих хаяг: 03-5925-1643 (Лайсэнс Академи ХХК)