友ランゲージグループ

MENU
  • 日本語
  • English
  • 中文
  • 繁体字
  • 한국
  • Русский
  • Монгол хэл
  • Tiếng Việt
  • Italiano

Q&A

Юү Лангүэж Академи

Оюутны өдөр тутмын амьдралын талаар?
Үдээс өмнөх анги 9 цагаас, үдээс хойших анги 13 цагаас тус тус хичээл орно.

  • Сургуулийн ойр орчимд дотуур байртай тул төвөггүй хичээлдээ явах боломжтой!
    (※Эндээс дэлгэргүй мэдээллийг авна уу.
    Хичээл эхлэхээс 5 минутын өмнө ангидаа бэлэн байцгаана!
  • Цагаа бүртгүүлэх карттай тул хичээлээсээ хоцролгүй ирээрэй!
  • 12:40 минут-д үдээс өмнөх ангийн хичээл дуусаад бүгдээрээ өдрийн хоолондоо!
    Сургуулийн групп компани болох “Юмэ-Иро” кафед 360 иэн-ээр хөнгөлөлттэй өдрийн хоол идэх боломжтой. Мөн уух зүйл ч үнэнд багтсан.
    (※Эндээс дэлгэргүй мэдээллийг авна уу.
    Сургуулийн эргэн тойронд худалдаа үйлчилгээний газарууд ихтэй бөгөөд дотуур байрандаа өөрсдийн орны хоолоо хийж идэх оюутнууд ч олон бий.
  • Хичээл тарсны дараа 17:30 хүртэл сургууль нээлттэй байна. Хичээл давтах өрөө болон компьютерын өрөөг чөлөөтэй ашиглаж болно. Мөн багш нараасаа ойлгоогүй зүйлээ асууцгаагаарай!
  • Хичээлийн дараа багш нараасаа дэвшин суралцах талаар дэлгэрэнгүй зөвлөгөөг авах боломжтой!
Өдөр бүр тест бий юу?
Тийм! Урьд өдөр үзсэн хичээлээрээ тест авах нь чухал юм!
Харилцан ярианы хичээл бий юу?
Харилцан ярианы хичээл 7 хоногт 1-2 цаг орно.
Сонсож ярих нь анхан шатанд чухал учир харилцан яриагаар тест ч авдаг.
Сонирхолтой ч гэсэн бага зэрэг хэцүү биш үү?
Ойлгоогүй зүйлээ хичээл дууссаны дараа багшаасаа асуун заалгаж болох тул үнэхээр сурах хүсэл эрмэлзэлтэй хүн санаа зовох зүйл байхгүй.
Анхан шатны хичээл дууссаны дараа юу үзэх вэ?
6 сар орчим анхан шатны хичээлээ үзэж дуусна. Түүний дараа анхан шатанд үзсэн зүйлээ хэрэглэж сурахын тулд сайн давтлага хийнэ.
Дунд шат болон анхан шат нь юугаараа ялгаатай вэ?
Өөрийн хэлэх гэсэн зүйлээ дан ганц тогтсон хэллэгээр бус өөрчлөн илэрхийлэх нь дунд шат юм. Янз янзын хэллэг цээжлэн цэвэр Япон хэлийг хэрэглэдэг болно.
Японы соёл уламжлалын тухай мэдмээр байна. Мөн Япон найзтай болмоор байна.
Цэвэр Япон хэл ашиглахын тулд Японы нийгэм, соёлтой танилцан мэдэж байх хэрэгтэй. Ингэснээр Япон дахь амьдралд олон шинэ зүйлүүдийг нээн, Япон найзуудтай болох боломжтой юм.
Тэтгэлэг бий юу?
Байгаа. (※Эндээс дэлгэргүй мэдээллийг авна уу.
EJU буюу Японы Их, дээд сургуульд элсэн суралцах ерөнхий шалгалтанд бэлтгэх хичээл бий юу?
EJU-д бэлтгэх хичээл байхгүй ч шаардлагатай үед тусгай хичээл үнэ төлбөргүй явуулах үе бий.
1 сарын дундаж амьдралын зардал хэдэн орчим болох вэ?
Байрны түрээс нь байршлаасаа хамааран өөр өөр бөгөөд 1 өрөө байр Токиод дунджаар 60,000~80,000 иэн-ээс дээш байна. Түрээснээс бусад зардал (хоол, замын зардал, ус тог газ болон бусад зардал) ойролцоогоор 60,000 иэн орчим болно.
Дашрамд дурдахад тус сургуулийн дотуур байрны сарын төлбөр нь 45,000~63,000 иэн бөгөөд энэ үнэнд ус, тог, газ болон интернэт багтсан.
(※Эндээс дэлгэргүй мэдээллийг авна уу.
Цагийн ажил хийх боломжтой юу?
Цагийн ажил хийх зөвшөөрөлтэй оюутан 7 хоногт 28 цаг ажиллах эрхтэй. Урт хугацааны амралтын үеэр 7 хоногт 40 цаг ажиллах боломжтой.
Цагийн ажлын хөлс хэдэн иэн вэ?
Ажлын агуулга болон ажиллах цагаас шалтгаалан өөр байх ба Токио хотын дундаж нэг цагийн хөлс нь 1,000 иэн орчим байна.
Сургуульд гадаад хэлээр харилцах боломжтой юу?
Өөрсдийн төрөлхи хэлээр харилцах боломж бий.
(харилцах боломжтой хэл: Англи, Хятад, Солонгос, Монгол, Вьетнам, Орос, Мьянмар хэл зэрэг)

Юү Олон Улсын Соёлын Институт

Оюутны өдөр тутмын амьдралын талаар?
Үдээс өмнөх анги 9 цагаас, үдээс хойших анги 13:15 минутаас тус тус хичээл орно.

  • Сургуулийн ойр орчимд дотуур байртай тул Та төвөггүй хичээлдээ явах боломжтой!
    (※「学生寮」ページへ)
     Хичээл эхлэхээс 5 минутын өмнө ангидаа бэлэн байцгаана!
  • Цагаа бүртгүүлэх карттай тул хичээлээсээ хоцролгүй ирээрэй!
  • 12:15 минут-д үдээс өмнөх ангийн хичээл дуусаад бүгдээрээ өдрийн хоолондоо!
    Сургуулийн групп компани болох “Юмэ-Иро” кафед 300 иэн-ээр хөнгөлөлттэй өдрийн хоол идэх боломжтой. Мөн уух зүйл ч үнэнд багтсан.
    (※Эндээс дэлгэргүй мэдээллийг авна уу.
    Сургуулийн эргэн тойронд худалдаа үйлчилгээний газарууд ихтэй бөгөөд дотуур байрандаа өөрсдийн орны хоолоо хийж идэх оюутнууд ч олон бий.
  • Хичээл тарсны дараа 17:30 хүртэл сургууль нээлттэй байна. Хичээл давтах өрөө болон компьютерын өрөөг чөлөөтэй ашиглаж болно. Мөн багш нараасаа ойлгоогүй зүлээ асууцгаагаарай!
Анхан шатны хичээл дууссаны дараагаар ямар хичээл үзэх вэ?
Анхан шат болон ахисан анхан шатны хичээл 9 сар орчим хичээллэн дуусна. Түүний дараагаар N3-с дээш түвшний дүрэм, уншлага, сонсгол болон харилцан яриа зэрэг олон төрлөөр давтлага хийнэ.
Дунд шат болон анхан шат нь юугаараа ялгаатай вэ?
Өөрийн хэлэх гэсэн зүйлээ дан ганц тогтсон хэллэгээр бус өөрчлөн илэрхийлэх нь дунд шат юм. Янз янзын хэллэг цээжлэн цэвэр Япон хэлийг хэрэглэдэг чадвартай болно.
Хичээлд компьютер хэрэглэнэ гэж сонссон. Яаж хэрэглэх вэ?
Оюутан тус бүрд компьютер хэрэглүүлнэ. Компьютерээ ашиглан дуудлагын давтлага хийх болон илтгэл тавих, мэдээ сонсох зэрэг олон янзаар хэрэглэнэ.
Харилцан ярианы давтлага хийдэг үү?
Тийм. Анхан шатны хичээлээс ахисан анхан шатны хичээл нь харилцан яриан дээр тулгуурлан явагдах тул харилцан ярианы чадвар суухад хялбар болно. Тогтмол харилцан ярианы шалгалт явуулах тул сайжирч байгаагаа өөрөө хянах боломжтой.
Хичээлдээ хоцрогдолгүй явж чадах байгаа эсэхдээ санаа зовж байна.
Санаа зовох зүйлгүй. 3 сард 2 удаа ганцаарчилсан ярилцлага хийх бөгөөд багшаасаа хичээл хийх аргачлал болон сул талаа сайжруулах тал дээр зөвлөгөө авч болно. Шаардлагатай үед давтлага явуулна. Гэхдээ хамгийн чухал зүйл нь өөрөө өдөр бүр хичээл хийх явдал юм.
Япон хүнтэй харилцах боломжтой юу?
Боломжтой. Япон хүнтэй яриа өрнүүлэх хичээл байгаа. Үргэлж харьцдаг багшаас өөр Япон хүнтэй харилцах боломжтой.
Тэтгэлэг бий юу?
Байгаа.(※Эндээс дэлгэргүй мэдээллийг авна уу.
EJU буюу Японы Их, дээд сургуульд элсэн суралцах ерөнхий шалгалтанд бэлтгэх хичээл бий юу?
EJU-д бэлтгэх хичээл байхгүй ч шаардлагатай үед тусгай хичээл үнэ төлбөргүй явуулах үе бий.
1 сарын дундаж амьдралын зардал хэдэн орчим болох вэ?
Байрны түрээс нь байршлаасаа хамааран өөр өөр бөгөөд Токиод 1 өрөө байр дунджаар 60,000~80,000 иэн-ээс дээш байна. Түрээснээс бусад зардал (хоол, замын зардал, ус тог газ болон бусад зардал) ойролцоогоор 60,000 иэн орчим болно.
Дашрамд дурдахад тус сургуулийн дотуур байрны сарын төлбөр нь 45,000~63,000 иэн бөгөөд энэ үнэнд ус, тог, газ болон интернэт багтсан байна. (※Эндээс дэлгэргүй мэдээллийг авна уу.
Цагийн ажил хийх боломжтой юу?
Цагийн ажил хийх зөвшөөрөлтэй оюутан 7 хоногт 28 цаг ажиллах эрхтэй. Урт хугацааны амралтын үеэр 7 хоногт 40 цаг ажиллах боломжтой.
Цагийн ажлын хөлс хэдэн иэн вэ?
Ажлын агуулга болон ажиллах цагаас шалтгаалан өөр байх ба Токио хотын 1 цагийн дундаж хөлс нь дунджаар 1,000 иэн байна.
Сургуульд гадаад хэлээр харилцах боломжтой юу?
Өөрсдийн төрөлхи хэлээр харилцах боломж бий.
(Харилцах боломжтой хэл: Англи, Хятад, Солонгос, Монгол, Вьетнам, Орос, Мьянмар хэл зэрэг)
Сургууль галт тэрэгний буудлаас ойрхон уу?
Тийм. Ойролцоо буудлууд нь “Окүбо” болон “Шин-Окүбо” буудлууд бөгөөд “Окүбо” буудлаас алхаад 5 минут, “Шин-Окүбо” буудлаас алхаад 3 минутын зайд сургууль байдаг.

Юү Лангүэж Академи Саппоро

Өвөлдөө цас их ордог уу?
Хотоос цас цэвэрлэх ажиллагааг сайн хийдэг бөгөөд Саппоро хотын газар доорх үзвэр, үйлчилгээний байгууламж сайн хөгжсөн тул өвлийн улиралд ч чөлөөт цагаа таатай өнгөрүүлэх боломжтой.
Хоккайдо-д нийт хэд орчим сургууль байдаг вэ?
Их сургууль 37, Богино хэмжээний их сургууль 17, Коллеж 154 байдаг. Өөрт тохирсон сургуульдаа дэвшин суралцахад боломжтой.
Ямар цагийн ажлууд байдаг вэ?
Саппоро хот нь төвлөрөлт ихтэй том хот тул 24 цагийн дэлгүүрийн худалдагч, ресторанд зөөгч болон тогооч, зочид буудлын цэвэрлэгээ зэрэг янз бүрийн цагийн ажлууд байдаг.
Япон найзтай болох боломжтой юу?
Холбоотой ажилладаг сургуулийн Япон оюутнуудтай яриа хийн, хамтдаа хоол идэх зэрэг боломжууд байгаа тул Япон найзтай болоход дөхөм.
Тэтгэлэг бий юу?
Байгаа.(※Эндээс дэлгэргүй мэдээллийг авна уу.
Өдөр бүр тест бий юу?
Тийм! Урьд өдөр үзсэн хичээлээрээ тест авах нь чухал юм!
1 сарын амьдралын дундаж зардал хэдэн орчим болох вэ?
Байрны түрээс нь байршлаасаа хамааран өөр өөр бөгөөд 1 өрөө байр дунджаар 30,000~40,000 иэн орчим байна. Түрээснээс бусад зардал (хоол, замын зардал, ус тог газ болон бусад зардал) ойролцоогоор 60,000 иэн орчим болно.
Дашрамд дурдахад тус сургуулийн дотуур байрны сарын төлбөр нь 25,000~32,000 иэн бөгөөд энэ үнэнд ус, тог, газ болон интернэт багтсан байна.(※Эндээс дэлгэргүй мэдээллийг авна уу.
Цагийн ажил хийх боломжтой юу?
Цагийн ажил хийх зөвшөөрөлтэй оюутан 7 хоногт 28 цаг ажиллах эрхтэй. Урт хугацааны амралтын үеэр 7 хоногт 40 цаг ажиллах боломжтой.
Цагийн ажлын хөлс хэдэн иэн вэ?
Ажлын агуулга болон ажиллах цагаас шалтгаалан өөр байх бөгөөд Саппоро хотын нэг цагийн дундаж хөлс нь 850 орчим иэн болно.
Сургуульд гадаад хэлээр харилцах боломжтой юу?
Өөрсдийн төрөлхи хэлээр харилцах боломж бий.
(Харилцах боломжтой хэл: Англи, Хятад, Солонгос, Монгол, Вьетнам, Орос, Мьянмар хэл зэрэг)
Сургууль галт тэрэгний буудлаас ойрхон уу?
Тийм ойрхон. Ойролцоо буудал болох “Наэбо” буудлаас алхаад 3 минутын зайд байрладаг. “Саппоро” галт тэрэгний буудлаас ердөө 1 буудал юм.