友ランゲージグループ

MENU
  • 日本語
  • English
  • 中文
  • 繁体字
  • 한국
  • Русский
  • Монгол хэл
  • Tiếng Việt
  • Italiano

Оюутны дэмжлэг

Гадаад оюутанд зориулсан төрөл бүрийн дэмжлэг хөтөлбөрүүд бий!

1.“Юү Лангүэж” групп сургуулийн тэтгэлэг

Эдийн засгийн хувьд дэмжлэг авах шаардлагатай ирц, сурлагын дүн, хичээлийн идэвх зэрэг сайтай оюутанд олгоно. Тэтгэлэгт бүртгүүлсэн оюутнууд дундаас шалгаруулна.

Шалгаруулах хүний тоо 1-2 хүн
Тэтгэлгийн хэмжээ 100,000 иэн
Тэтгэлэг өгөх хугацааа 4 сар тутамд шалгаруулна 3, 6, 9, 12 саруудад

2.Цагийн ажлын дэмжлэг

Эдийн засгийн хувьд дэмжлэг авах шаардлагатай ирц, сурлагын дүн, хичээлийн идэвх зэрэг сайтай оюутнаас ярилцлага аван шалгаруулна.

Хугацаа жилийн эхэн хагас: 4~9 сар, жилийн сүүл хагас: 10~3 сар

Сургууль болон групп компанид 6 сарын турш цагийн ажил хийх боломжоор хангана.

[Цагийн ажлын төрлүүд]
Гадаад хэлний харилцан ярианы багш, групп компанийн оффис ажилтан, сургуулийн цэвэрлэгээ, зочид буудлын цэвэрлэгээ, рестораны ажилтнаас гадна төрөл бүрийн өдрийн ажлууд бий (1 цагийн 1,000 иэн)


Рестораны ажилтнууд

Рестораны ажилтнууд

3.Японы Боловсрол шинжлэх ухааны Яамнаас гадаад оюутнуудад олгодог тэтгэлэг

Японы Боловсрол шинжлэх ухааны Яамнаас гадаад оюутнуудын тоог нэмэгдүүлэх зорилгоор хувийн зардлаар суралцаж буй оюутнуудад олгодог тэтгэлэгт хөтөлбөр.

Японы Коллеж болон Их, дээд сургуулиудад дэвшин суралцах зорилготой, сурлагын дүн болон ирц сайн оюутанд Японы Боловсрол шинжлэх ухааны Яамнаас олгодог тэтгэлэг.

Шалгаруулах хүний тоо 1-2 хүн
Тэтгэлгийн хэмжээ 30,000 иэн
Тэтгэлэг өгөх хугацааа 6 сараас 1 жилийн хооронд сар бүр олгоно.

4.Нийт оюутнуудад зориулсан дэмжлэг

Сургуулийн групп компаны хоолны газарт хөнгөлөлттэй хоол идэх дэмжлэг.

[“Юмэ Иро” кафе] өглөө/ өдрийн хоол
360 иэн-ээр идэх боломжтой! (“Юү Лангүэж Саппоро” сургуулиас бусад)


будаадай Карри

зүүн талд: Бөөрөнхий махтай спагетти / баруун талд: Десерт

5.Бусад цагийн ажлын танилцуулга

Гадаад оюутны визтэй оюутан болон Working Holiday визтэй оюутанд зориулсан цагийн ажлын танилцуулга өдөрлөгүүдийг зохион байгуулдаг.