友ランゲージグループ

MENU
  • 日本語
  • English
  • 中文
  • 繁体字
  • 한국
  • Русский
  • Монгол хэл
  • Tiếng Việt
  • Italiano

Захирлын мэндчилгээ

“Өөрийн ирээдүйн төлөө Японоос суралцмаар байна”

Бид ийм хүсэл эрмэлзэлтэй гадаад оюутнуудын төлөө Япон хэлний сургуулиа байгуулсан юм.

Захирал: Иноүэ Такаёоши

Японоос юу суралцах вэ? Зорилгоо биелүүлэхийн тулд ямар сургууль, хаана байдаг вэ?

Өөрийн хүссэн сургуульдаа суралцан мэдлэг боловсролтой болохын тулд хэр хэмжээний Япон хэлний мэдлэгтэй байх шаардлагатай вэ?

Таныг,Та бүхнийг дуртай хичээл, суралцахыг хүсч буй мэргэжил, ормоор байгаа сургууль руу тань хөтлөх Япон хэлнийг бид заана.

Өөрийн зорилгоо биелүүлэхийн тулд чанартай Япон хэлний боловсрол болон өргөн цар хүрээгээр тунгаан бодох чадварыг хөгжүүлнэ.

Мөн “Юү Олон Улсын Соёлын Институт” болон “Юү Лангүэж Академи Саппоро” сургуулиуд нь хамгийн сүүлийн үеийн техник технологийг ашиглан шинэлэг байдлаар хичээл явуулдаг!

Цөөн хүнтэй чанартай Япон хэл! Зорьж буй сургууль өөд урагшаа! уриан дор үйл ажиллагаа явуулж байна.

Токио дахь сургууль дотор Японы цайны ёслолын танхимтай бөгөөд Японы соёлын өдөрлөгүүд явагддаг. Өдөр тутмын амьдралдаа Японы соёлтой танилцах боломжтой!

Бид хичээл зүтгэлтэй оюутныг бүх хүч чадлаараа дэмжинэ!

Захирлын намтар

“Юү Лангүэж Академи” / “Юү Олон Улсын Соёлын Институт” / “Юү Лангүэж Академи Саппоро” групп сургуулийн захирал Иноүэ Такаёоши

Токио хотын “Сүгинами”-д төрж өссөн. Гэр бүл нь худалдаа эрхэлдэг байсан тул олон хүмүүстэй харилцах орчинд өссөн. 10 настайгаасаа эхлэн “Кэндо”-оор хичээллэн, одоог хүртэл “Кэндо”-гийн 6-р зэргийг авхын тулд хичээллэж байгаа. Орон нутгийн “Кэндо”-гийн холбоонд бага насны хүүхдээс эхлээд насанд хүрэгчдэд багшладаг. “Омикоши” буюу “Шинто шашин”-ны баяраар дамжуулан “Эдо”-гийн үеийн соёл уламжлалд татагдсан. Өөрийн сонирхлоор сурсан “Эдо”-гийн бичвэрээр төгсөгч нэг бүрийн нэрийг нь бичсэн пайз дурсгал болгон өгдөг үе ч байсан.

  • “Фүжи “ богино хэмжээний Их сургууль (одоогийн Токио хотын “Фүжи” Их сургууль) төссөн
  • “Шинжүкү” дүүргийн Олон Улсын соёлыг түгээн дэлгэрүүлэх зөвлөлийн 3-р үеийн гишүүн
  • “Шинжүкү” дүүрэг, “Шин-Окүбо”-д байрлах Япон хэлний сургуулиудын холбооны хорооны нарийн бичгийн дарга
  • Токио хотын гадаад иргэд хариуцах газарт оюутны мэдээлэл мэдүүлэгч
  • “Лайсэнс Академи” ХХК “Саппоро” дахь салбарын захирал асан
  • 2007 онд “Хоккайдо”-гийн боловсролын хорооны ерөнхий сургалтын тусгай багшаар тус тус томилогдон ажиллаж байсан.

Групп сургуулиудийн үүсгэн байгуулагдсан түүх

2003он
“Юү Лангүэж Академи” сургууль байгуулагдсан (богино хугацааны анги). Тайвань болон Солонгос улсын оюутнууд голчилсон.
2004 он
“Юү Лангүэж Академи”сургууль байгуулагдан, Японы Хууль зүйн Яамаар зөвшөөрөгдөн (урт хугацааны анги) 100 оюутны орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
2006 он
Орос улсаас оюутан элсүүлж эхэлсэн
Токио хотын гадаад иргэд хариуцах газраас хууль бусаар оршин сууж буй оюутан 3%-аас бага сургуулиар тодорсон
2010 он
4 сар болон 10 сарын элсэлт дээр 7 сар болон 1 сарын элсэлтүүд нэмэгдэн жилд нийт 4 удаа элсэлт авдаг болсон.
2011 он
Оюутны орон тоог 150 хүртэл өсгөн, нийт гадаадын 8 орны оюутантай болсон
2012 он
Вьетнам улсаас оюутан элсүүлж эхэлсэн
2014 он
Оюутны орон тоог 200 хүн хүртэл өсгөн, нийт 15 орны оюутантай болсон
“Шинжүкү” дүүрэг “Хякүнинчо”-д “Юү Олон Улсын Соёлын Институт” байгуулагдан Японы Хууль зүйн Яамаар зөвшөөрөгдөн 80 оюутны багтаамжтайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Монголд “Юү Лангүэж Улаанбаатар” сургууль байгуулагдсан.
2016 он
“Юү Олон Улсын Соёлын Институт” нь Токио хотын гадаад иргэд хариуцах газраас хууль бусаар оршин сууж буй оюутан 3%-аас бага сургуулиар тодорсон
“Юү Лангүэж Академи Саппоро” сургууль үүсгэн байгуулагдах бэлтгэл хангагдсан.
2017 он
“Юү Олон Улсын Соёлын Институт” нь оюутны орон тоог 120 хүн хүртэл өсгөсөн
“Юү Лангүэж Академи” болон “Юү Олон Улсын Соёлын Институт” нь 17 орны 300 гаруй оюутантай болсон (богино хугацааны оюутан орсон)
“Юү Лангүэж Академи Саппоро” сургуульд богино хугацааны сургалт явагдаж эхэлсэн.
2018 он
Саппоро хотын Чюо дүүрэгт “Юү Лангүэж Академи Саппоро сургууль” байгуулагдсан. Японы Хууль зүйн Яамаар зөвшөөрөгдөн 100 оюутны орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
“Юү Лангүэж Академи” сургуулийн 3-р хичээлийн байр шинээр ашиглалтанд орсон.
“Юү Лангүэж Академи”, “Юү Лангүэж Академи Саппоро” болон “Юү Олон Улсын Соёлын Институт” нь нийт 15 орны 360 оюутантай үйл ажиллагаагаа явуулж байна.
2019 он
Юү Лангүэж Академи хүлээн авах оюутны тоо 300
Малайз-д Юү Лангүэж JB төв нээгдэв
2020 он
Хавай-д Юү Лангүэж Хонорүрү төв нээгдэв
Саппород хичээлийн 2-р байр шинээр ашиглалтанд оров

自己評価報告書について

pmark