友ランゲージグループ

MENU
  • 日本語
  • English
  • 中文
  • 繁体字
  • 한국
  • Русский
  • Монгол хэл
  • Tiếng Việt
  • Italiano

Төгсөгчдийн дуу хоолой

Харин одоо Япон хэлээр төрлөх хэл шигээ ярьдаг болсондоо маш их баяртай байна.

Нэр DANG DINH QUAN
Иргэншил Вьетнам
Япон хэлний сургууль Юү Лангүэж Академи
Ажлын газар “Seino Schenker” компани

Японд ирээд нүд ирмэхийн зуур 4 жил өнгөрсөн байна. Одоогоор Японд ажиллаж байна. Японд сурч байсан мөчүүдээ эргэн дурсахад маш ойр дотно санагдаж байна. Японд дөнгөж ирсэний дараа Япон хэлээр огт ярьж чадахгүй, Катакана үсгээ ч сайн бичиж чадахгүй байсан юм. Харин одоо Япон хэлээр төрлөх хэл шигээ ярьдаг болсондоо маш их баяртай байна. Богино хугацаанд өөрийн бодлоо гадаад хэлээр илэрхийлж сурахад дан ганц өөрийн хичээл зүтгэлээс гадна эргэн тойроы орчин маш чухал гэж бодож байна. “Юү Лангүэж Академи”-ийн багш нар чин сэтгэлээсээ Япон хэлийг зааж өгсөнөөс гадна өдөр дутмын амьдралд тулгамдсан зүйлд зөвлөгөө өгөн, сурах бичгээс сурахгүй чухал зүйлсийг зааж өгсөн. “Юү Лангүэж Академи”д өнгөрүүлсэн мөчөө нандигнан цаашид улам хичээх болно.

Би зорилгоо ухамсарлаж чадсан

Нэр ERDENEE BINDERIYA
Иргэншил Монгол улс
Япон хэлний сургууль Юү Лангүэж Академи
Суралцаж буй сургууль “Очяано мизү” охидын Их сургууль

Намайг Биндэръя гэдэг. Монголоос ирсэн. Одоо “Очяано мизү” охидын Их сургуульд гайхамшигтай оюутны амьдралыг өнгөрүүлж байна. Өдийг хүрсэн нь “Юү Лангүэж” Япон хэлний сургуулийн чадварлаг багш нарын ач бөгөөд дэвшин суралцах тухай заавар зөвөлгөө авсаны хүчинд зорилгодоо хүрч чадсан юм. Мөн олон орны оюутнуудтай нөхөрлөн, гайхамшигтай 2 жилийг өнгөрүүлж чадсандаа баяртай байна.

Би “Лангүэж Аакадеми” сургуульд суралцсандаа бусад гадаад оюутнуудаас өөрийгөө маш азтай хэмээн бодож байна.

Нэр LE THI HUYEN TRANG
Иргэншил Вьетнам
Япон хэлний сургууль Юү Лангүэж Академи
Суралцаж буй сургууль Азийн Их сургууль

Ихэнх гадаадын оюутнуудын хувьд Японд ирээд хамгийн эхлээд Япон хэлний сургуульд сурдаг. Япон хэлний сургууль нь цаашдийн зорилгодоо хүрэх суурь нь болж өгдөг. Би “Лангүэж Аакадеми” сургуульд суралцсандаа бусад гадаад оюутнуудаас өөрийгөө маш азтай хэмээн бодож байна. Манай сургуульд эелдэг захиралаас авахуулаад хичээнгүй шаргуу багш нар, сайн багш нар олон бий. Дан ганц Япон хэл сурахаас гадна Японы соёлтой танилцах боломжыг олгодог бөгөөд мөн сургуулийн спортын өдөрлөг зэрэг хичээлээс гадуурх үйл ажиллагаа тогтмол явагддаг. Тиймээс өөрийн ангийн оюутнуудаас гадна бусад ангийн оюутнуудтай харилцах боломж их бөгөөд түүнийг дагаад Япон хэлний чадвар ч сайжирдаг. Одоо би хэдийгээр Их сургуулийн оюутан болсон ч Япон хэлний сургуульдаа өнгөрүүлсэн хөгжилтэй өдрүүд болон эелдэг багш нараа хэзээ ч мартахгүй. Би “Лангүэж академи” сургуульдаа хайртай.

Цоглогоор мэндлэн, бусад орны оюутнуудтай нээлттэй харилцах тал дээр идэвх чармайлт гаргавал ямар ч хүнд бэрхшээлийг даван туулах чадвартай болно!

Нэр REZNIKOVA ANASTASIA
Иргэншил Орос
Япон хэлний сургууль Юү Лангүэж Академи
Суралцаж буй сургууль Японы Цахилгааны Коллеж

Миний хувьд “Юү Лангүэж Академи” сургуульд элсэн орох хүртэл Японд үргэлжлүүлэн суралцах хүсэл байхгүй байсан юм. Гэвч сурч байх явцад өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ олон, Японы Коллеж-д дэвшин суралцахаар шийдсэн юм. Миний хувьд дараачийн суралцах сургуулиа оройтож хайн эхэлсэн болхоор бэлдэх хугацаа маш бага байсан. Гэвч сургуулийн багш нар ялангуяа анги удирдсан багшын зүгээс маш сайн дэмжлэг үзүүлсэн юм. Ярилцлагын шалгалтын давтлага болон намтар зэргийг бичихэд туслалцаа үзүүлсэн. Анги даасан багш маань миний өмнөөс санаа зовнин, тусалж дэмжсэн явдалд үгээр илэрхийлэхийн аргагүй баялаж байна. Коллеж-д элсэн орсоны дараагаар ч надад санаа тавьдаг. Мөн “Юү Лангүэж Академи” сургуулийн оффисын ажилтангууд маш эелдэг бөгөөд өөрийн төрлөх хэл дээр ярилцах боломжтой нь маш том дэмжлэг болсон.
Цоглогоор мэндлэн, бусад орны оюутнуудтай нээлттэй харилцах тал дээр идэвх чармайлт гаргавал ямар ч хүнд бэрхшээлийг даван туулах чадвартай болно!

Харин сургуульдаа орсоны дараагаар багш нар Япон хэлийг зааж өгөөд зогсохгүй амьдралд тулгарах бусад асуудлууд дээр дэмжлэг үзүүлсний хүчинд Японы амьдралд хурдан дассан.

Нэр HSU YI CHUN
Иргэншил Тайвань
Япон хэлний сургууль Юү Олон Улсын Соёлын Институт
Суралцаж буй сургууль “Токиогийн Техникийн Коллеж” Мэдээлэл боловсруулах анги
Ажлын газар 2018 оны 4 сараас “W2 Solution” компанид ажиллана

Би “Юү Олон Улсын Соёлын Институт” сургуульд Япон хэлнийг анх сурсан. Миний хувьд сургуулийнхаа анхны Тайвань оюутан нь байсан бөгөөд надаас өөр Тайвань оюутан байхгүй гэж сонсоод их санаа зовж байсан. Харин сургуульдаа орсоны дараагаар багш нар Япон хэлийг зааж өгөөд зогсохгүй амьдралд тулгарах бусад асуудлууд дээр дэмжлэг үзүүлсний хүчинд Японы амьдралд хурдан дассан.

“Юү Олон Улсын Соёлын Институт” сургуульд суралцсан 1 жил 6 сарын хугацаа маш хөгжилтэй өнгөрсөн. Сургуулийн зүгээс 3 сард тутамд ганцаарчилсан ярилцлага хийдэг бөгөөд өөрийн ирээдүйн зорилгоо багштайгаа зөвлөн тодорхойлдог. Хэрэв ямар нэгэн асуудал тулгарвал шууд багштайгаа ярилцан, тусламж авдаг. Мөн Япон хэлний түвшин тогтоох шалгалт болох JLPT-д бэлтгэх тусгай хичээл ордог. Түүнээс гадна BBQ зугаалга, Кабүки үзэх, Дисней лэнд явах, Караоке болон Спорт өдөрлөг зэрэг олон үйл ажиллагаанууд байдаг бөгөөд тэдгээрээр дамжуулан ангийнхантайгаа илүү дотносож чадсан.

Сүүлд нь хэлэхэд өөрийнхөө зорилгын төлөө хичээл зүтгэл гаргах нь хамгийн чухал бөгөөд “Юү Олон Улсын Соёлын Институт” сургуульд зорилгынхоо төлөө хичээлгээе.

Мөн өөрөө бэлдсэн зүйлээ ангидаа илтгэл тавьдаг байсан нь Япон хэлний ярианы чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг болсон.

Нэр TSAO YEN CHIA
Иргэншил Тайвань
Япон хэлний сургууль Юү Лангүэж Академи
Ажлын газар “Лайсэнс Академи” ХХК

Би “Юү Лангүэж Академи” сургуульд элсэн орохын өмнө Япон хэл огт мэддэггүй байсан. Манай сургууль Хятад ажилтантай бөгөөд ойлгохгүй хичээлээ асуудаг байсан тул санаа зовох зүйлгүй байсан.

Япон хэлний сургуульд байхдаа орон орны оюутнуудтай харилцан, хамтдаа Япон хэлний хичээлээ хийн, өөрсдийн орны хоолыг хамтдаа хийж идэх зэрэг хөгжилтэй цагийг өнгөрүүлсэн.

Өдөр бүрийн хичээлийг тоглоом зэргийг оролцуулан үргэлж шинэлэг байдлаар явуулдаг байсан. Мөн өөрөө бэлдсэн зүйлээ ангидаа илтгэл тавьдаг байсан нь Япон хэлний ярианы чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг болсон. Тэр үеийн хөгжилтэй дурсамжуудаа одоо эргэн санахад сайхан байна.

Одоо ч гэсэн гадаад хүмүүстэй Япон хэлээр харилцах үе байдаг.

Нэр CHANG HUI FANG
Иргэншил Тайвань

Би Япон хэлний сургуулиа төгсөөд нутаг буцсан бөгөөд одоо ч үе үе Японд суралцаж байсан үеээ эргэн дурсдаг. Ангийнхан маань орон орноос ирсэн гадаад оюутнууд байсан бөгөөд сурсан Япон хэлээрээ ярилцдаг байсан. Одоо ч гэсэн гадаад хүмүүстэй Япон хэлээр харилцах үе байдаг. Тиймээс Япон хэл сурсандаа маш их баяртай байна.

Гэр бүл шиг маан халуун дулаан уур амьсгалаар үргэлж эелдэг харьцаж байсан багш нартаа чин сэтгэлээсээ талархаж байна

Нэр LEE DONG CHUL
Иргэншил Солонгос
Япон хэлний сургууль Юү Лангүэж Академи
Ажлын газар Hotel Sunroute

Би 30 нас гараад Японд суралцахаар ирсэн. Эхний үед “Баярлалаа” гэдэг үгээ ч мэдэхгүй байсан. Харин “Юү Лангүэж Академи”-д 1 жил 3 сарын турш хичээнгүй Япон хэл суралцсаны дараагаар Японы зочид буудалд ажилд орж чадсан. Энэ бүхэн багш нарын маан ач хэмээн бодож байна.

Гэр бүл шиг маан халуун дулаан уур амьсгалаар үргэлж эелдэг харьцаж байсан багш нартаа чин сэтгэлээсээ талархаж байна. Түүнээс гадна сургуулийн ойр орчимд дотуур байртай тул унааны мөнгө зарцуулахгүйн дээр байрны түрээс хямд байсан нь маш том дэмжлэг болсон. Япон хэлний сургуульд суралцах хүсэлтэй байгаа та бүхэнд хандан хэлэхэд “Юү Лангүэж Академи”-д суралцахаар ирээрэй!