Сургуулийн үндсэн мэдээлэл (Япон хэлний боловсролын зөвшөөрөгдсөн байгууллага)
- Юү Хэлний Академи Осака салбар
- Юү Олон Улсын Соёлын Сургууль
- Юү Хэлний Академи
Япон хэлний боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлд өргөдөл гаргасан - Юү Хэлний Академи Саппоро салбар
Япон хэлний боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлд өргөдөл гаргахаар төлөвлөж байна
Юү Хэлний Академи Осака салбар
Үндсэн мэдээлэл
| Магадлан итгэмжлэлийн дугаар | 20241270015 |
|---|---|
| Магадлан итгэмжлэгдсэн огноо | 2024 оны 10-р сарын 30 |
| Япон хэлний боловсролын байгууллагын нэр | Юү Хэлний Академи Осака салбар |
| Утасны дугаар | 06-6309-8051 |
| Байгууллагын хаяг | Осака муж, Осака хот, Ёдогава дүүрэг, Кикава Хигаши 3-1-22 |
| Үүсгэн байгуулагчийн нэр | Лайсенз Академи ХХК |
| Үүсгэн байгуулагчийн хэлбэр | Хувьцаат компани |
| Үүсгэн байгуулагчийн хаяг | Токио хот, Шинжүкү дүүрэг, Хякүнинчо 2-17-24 |
| Үүсгэн байгуулагчийн төлөөлөгч | Ширата Ясунори |
| Япон хэлний боловсролын байгууллага нээсэн огноо |
2025 оны 4-р сарын 1 |
| Нийт элсэлтийн хүчин чадал | 100 |
| Сургалтын хөтөлбөр 1 | Японы нийгэм судлал 2 жилийн хөтөлбөр |
| Сургалтын хөтөлбөр 2 | Японы нийгэм судлал 1 жил 6 сарын хөтөлбөр |
| Сургалтын хөтөлбөр 3 | Японы нийгэм судлал 1 жилийн хөтөлбөр |
Багш болон багшлах бүрэлдэхүүний товч танилцуулга
| Сургуулийн захирал | Иноуэ Такаюки |
|---|---|
| Дэд захирал | Ямагиши Хироаки |
| Үндсэн багш нарын тоо | 4 |
| Бусад багш нарын тоо | 5 |
| Багшаас бусад ажилтны тоо | 2 |
| Нийт ажилтны тоо | 11 |
Сургуулийн журам
Сургалтын төлбөр болон бусад хураамж
Сургуулийн журмыг үзнэ үү
Япон хэлний сургалтын хөтөлбөрийн хичээлүүд болон агуулга
Энд дарж үзнэ үү(Японы нийгэм судлал 1 жилийн курс)
Энд дарж үзнэ үү(Японы нийгэм судлал 1 жил 6 сарын курс)
Энд дарж үзнэ үү(Японы нийгэм судлал 2 жилийн курс)
Юү Олон Улсын Соёлын Сургууль
Үндсэн мэдээлэл
| Магадлан итгэмжлэлийн дугаар | 20251130052 |
|---|---|
| Магадлан итгэмжлэгдсэн огноо | 2025 оны 10-р сарын 31 |
| Япон хэлний боловсролын байгууллагын нэр | Юү Олон Улсын Соёлын Сургууль |
| Утасны дугаар | 03-5925-1620 |
| Байгууллагын хаяг | Токио хот, Шинжүкү дүүрэг, Хякүнинчо 2-20-17 |
| Үүсгэн байгуулагчийн нэр | Лайсенз Академи ХХК |
| Үүсгэн байгуулагчийн хэлбэр | Хувьцаат компани |
| Үүсгэн байгуулагчийн хаяг | Токио хот, Шинжүкү дүүрэг, Хякүнинчо 2-17-24 |
| Үүсгэн байгуулагчийн төлөөлөгч | Мацубара Жүн |
| Япон хэлний боловсролын байгууллага нээсэн огноо |
2014 оны 10-р сарын 1 |
| Нийт элсэлтийн хүчин чадал | 120 |
| Сургалтын хөтөлбөр 1 | Дээд боловсролд бэлтгэх 2 жилийн курс |
| Сургалтын хөтөлбөр 2 | Дээд боловсролд бэлтгэх 1 жил 6 сарын курс |
Багш болон багшлах бүрэлдэхүүний товч танилцуулга
| Сургуулийн захирал | Канэко Широ |
|---|---|
| Дэд захирал | |
| Үндсэн багш нарын тоо | 6 |
| Бусад багш нарын тоо | 18 |
| Багшаас бусад ажилтны тоо | 4 |
| Нийт ажилтны тоо | 28 |
Сургуулийн журам
Сургалтын төлбөр болон бусад хураамж
Сургуулийн журмыг үзнэ үү
Япон хэлний сургалтын хөтөлбөрийн хичээлүүд болон агуулга
Энд дарж үзнэ үү(1 жил 6 сарын курс)
Энд дарж үзнэ үү(2 жилийн курс)
Юү Хэлний Академи
Үндсэн мэдээлэл
| Магадлан итгэмжлэлийн дугаар | |
|---|---|
| Магадлан итгэмжлэгдсэн огноо | |
| Япон хэлний боловсролын байгууллагын нэр | Юү Хэлний Академи |
| Утасны дугаар | 03-3209-0160 |
| Байгууллагын хаяг | Токио хот, Шинжүкү дүүрэг, Окүбо 2-16-25 |
| Үүсгэн байгуулагчийн нэр | Лайсенз Академи ХХК |
| Үүсгэн байгуулагчийн хэлбэр | Хувьцаат компани |
| Үүсгэн байгуулагчийн хаяг | Токио хот, Шинжүкү дүүрэг, Хякүнинчо 2-17-24 |
| Үүсгэн байгуулагчийн төлөөлөгч | Мацубара Жүн / Ширата Ясунори |
| Япон хэлний боловсролын байгууллага нээсэн огноо |
2004 оны 4-р сарын 1 |
| Нийт элсэлтийн хүчин чадал | 300 |
| Одоогийн суралцагчдын тоо | 161 (2026 оны 4-р сарын 21-ний байдлаар) |
| Сургалтын хөтөлбөр 1 | Японы нийгмийн ойлголт 2 жилийн курс |
| Сургалтын хөтөлбөр 2 | Японы нийгмийн ойлголт 1 жил 9 сарын курс |
| Сургалтын хөтөлбөр 3 | Японы нийгмийн ойлголт 1 жил 6 сарын курс |
| Сургалтын хөтөлбөр 4 | Японы нийгмийн ойлголт 1 жил 3 сарын курс |
| Сургалтын хөтөлбөр 5 | Японы нийгмийн ойлголт 1 жилийн курс |
Багш болон багшлах бүрэлдэхүүний товч танилцуулга
| Сургуулийн захирал | Сакаи Такахиро |
|---|---|
| Дэд захирал | |
| Үндсэн багш нарын тоо | 8 |
| Бусад багш нарын тоо | 14 |
| Багшаас бусад ажилтны тоо | 7 |
| Нийт ажилтны тоо | 29 |
Сургуулийн журам
Сургалтын төлбөр болон бусад хураамж
Япон хэлний сургалтын хөтөлбөрийн хичээлүүд болон агуулга
Энд дарж үзнэ үү(1 жилийн курс)
Энд дарж үзнэ үү(1 жил 3 сарын курс)
Энд дарж үзнэ үү(1 жил 6 сарын курс)
Энд дарж үзнэ үү(1 жил 9 сарын курс)
Энд дарж үзнэ үү(2 жилийн курс)
Юү Хэлний Академи Саппоро салбар
Үндсэн мэдээлэл
| Магадлан итгэмжлэлийн дугаар | |
|---|---|
| Магадлан итгэмжлэгдсэн огноо | |
| Япон хэлний боловсролын байгууллагын нэр | Юү Хэлний Академи Саппоро салбар |
| Утасны дугаар | 011-212-1987 |
| Байгууллагын хаяг | Хоккайдо, Саппоро хот, Чюо дүүрэг, Кита 2-жо Хигаши 15-26-30 |
| Үүсгэн байгуулагчийн нэр | Лайсенз Академи ХХК |
| Үүсгэн байгуулагчийн хэлбэр | Хувьцаат компани |
| Үүсгэн байгуулагчийн хаяг | Токио хот, Шинжүкү дүүрэг, Хякүнинчо 2-17-24 |
| Үүсгэн байгуулагчийн төлөөлөгч | Мацубара Жүн / Ширата Ясунори |
| Япон хэлний боловсролын байгууллага нээсэн огноо | 2018 оны 4-р сарын 1 |
| Нийт элсэлтийн хүчин чадал | 220 |
| Одоогийн суралцагчдын тоо | 96 (2026 оны 4-р сарын 21-ний байдлаар) |
| Сургалтын хөтөлбөр 1 | Дээд боловсролд бэлтгэх 2 жилийн курс |
| Сургалтын хөтөлбөр 2 | Дээд боловсролд бэлтгэх 1 жил 6 сарын курс |
| Сургалтын хөтөлбөр 3 | Дээд боловсролд бэлтгэх 1 жилийн курс |
Багш болон багшлах бүрэлдэхүүний товч танилцуулга
| Сургуулийн захирал | Иноуэ Такаюки |
|---|---|
| Дэд захирал | Оосаки Коужи |
| Үндсэн багш нарын тоо | 6 |
| Бусад багш нарын тоо | 9 |
| Багшаас бусад ажилтны тоо | 5 |
| Нийт ажилтны тоо | 20 |
Цаашдын замын зөвлөгөө
Дэвшин суралцах болон ажилд орход мэргэжлийн багш нар зөвлөгөө өгнө.
Коллеж болон Их, дээд сургуулиудын зөвлөгөө
- Дэвшин суралцах зорилготой оюутнуудад анги тус бүрийн багш нар ганцаарчилсан ярилцлагыг тогтмол явуулна.
- Коллеж болон Их, дээд сургуулиуд руу дэвшин суралцах зорилготой оюутанд зориулан дэвшин суралцах зөвлөгөөгөөр дамжуулан шалгалт болон ярилцлага зэрэгт бэлтгэх сургалтыг эрчимтэй явуулдаг.
- Дэвшин суралцахад хэрэгтэй бичиг баримтын зөвлөгөө өгч алдааг хянана.
- Сургууль доторх дэвшин суралцах өдөрлөг зохион байгуулах болон Коллеж, Их, дээд сургуулиудын ажилтанг урин танилцуулга хийлгэх.

Ажилд орох заавар зөвлөмж
- Японд ажилд орохоор зорьж буй гадаад оюутны визтэй оюутан болон Working Holiday визтэй оюутануудад мэргэжлийн багш зөвлөгөө өгөн, ажилд орох өдөрлөг явуулдаг.

Төгсөгчдийн сэтгэгдэл
Харин одоо Япон хэлээр төрлөх хэл шигээ ярьдаг болсондоо маш их баяртай байна.

| Нэр | DANG DINH QUAN |
|---|---|
| Иргэншил | Вьетнам |
| Япон хэлний сургууль | Юү Лангүэж Академи |
| Ажлын газар | “Seino Schenker” компани |
Японд ирээд нүд ирмэхийн зуур 4 жил өнгөрсөн байна. Одоогоор Японд ажиллаж байна. Японд сурч байсан мөчүүдээ эргэн дурсахад маш ойр дотно санагдаж байна. Японд дөнгөж ирсэний дараа Япон хэлээр огт ярьж чадахгүй, Катакана үсгээ ч сайн бичиж чадахгүй байсан юм. Харин одоо Япон хэлээр төрлөх хэл шигээ ярьдаг болсондоо маш их баяртай байна. Богино хугацаанд өөрийн бодлоо гадаад хэлээр илэрхийлж сурахад дан ганц өөрийн хичээл зүтгэлээс гадна эргэн тойроы орчин маш чухал гэж бодож байна. “Юү Лангүэж Академи”-ийн багш нар чин сэтгэлээсээ Япон хэлийг зааж өгсөнөөс гадна өдөр дутмын амьдралд тулгамдсан зүйлд зөвлөгөө өгөн, сурах бичгээс сурахгүй чухал зүйлсийг зааж өгсөн. “Юү Лангүэж Академи”д өнгөрүүлсэн мөчөө нандигнан цаашид улам хичээх болно.
Би зорилгоо ухамсарлаж чадсан

| Нэр | ERDENEE BINDERIYA |
|---|---|
| Иргэншил | Монгол улс |
| Япон хэлний сургууль | Юү Лангүэж Академи |
| Суралцаж буй сургууль | “Очяано мизү” охидын Их сургууль |
Намайг Биндэръя гэдэг. Монголоос ирсэн. Одоо “Очяано мизү” охидын Их сургуульд гайхамшигтай оюутны амьдралыг өнгөрүүлж байна. Өдийг хүрсэн нь “Юү Лангүэж” Япон хэлний сургуулийн чадварлаг багш нарын ач бөгөөд дэвшин суралцах тухай заавар зөвөлгөө авсаны хүчинд зорилгодоо хүрч чадсан юм. Мөн олон орны оюутнуудтай нөхөрлөн, гайхамшигтай 2 жилийг өнгөрүүлж чадсандаа баяртай байна.
Би “Лангүэж Аакадеми” сургуульд суралцсандаа бусад гадаад оюутнуудаас өөрийгөө маш азтай хэмээн бодож байна.

| Нэр | LE THI HUYEN TRANG |
|---|---|
| Иргэншил | Вьетнам |
| Япон хэлний сургууль | Юү Лангүэж Академи |
| Суралцаж буй сургууль | Азийн Их сургууль |
Ихэнх гадаадын оюутнуудын хувьд Японд ирээд хамгийн эхлээд Япон хэлний сургуульд сурдаг. Япон хэлний сургууль нь цаашдийн зорилгодоо хүрэх суурь нь болж өгдөг. Би “Лангүэж Аакадеми” сургуульд суралцсандаа бусад гадаад оюутнуудаас өөрийгөө маш азтай хэмээн бодож байна. Манай сургуульд эелдэг захиралаас авахуулаад хичээнгүй шаргуу багш нар, сайн багш нар олон бий. Дан ганц Япон хэл сурахаас гадна Японы соёлтой танилцах боломжыг олгодог бөгөөд мөн сургуулийн спортын өдөрлөг зэрэг хичээлээс гадуурх үйл ажиллагаа тогтмол явагддаг. Тиймээс өөрийн ангийн оюутнуудаас гадна бусад ангийн оюутнуудтай харилцах боломж их бөгөөд түүнийг дагаад Япон хэлний чадвар ч сайжирдаг. Одоо би хэдийгээр Их сургуулийн оюутан болсон ч Япон хэлний сургуульдаа өнгөрүүлсэн хөгжилтэй өдрүүд болон эелдэг багш нараа хэзээ ч мартахгүй. Би “Лангүэж академи” сургуульдаа хайртай.
Цоглогоор мэндлэн, бусад орны оюутнуудтай нээлттэй харилцах тал дээр идэвх чармайлт гаргавал ямар ч хүнд бэрхшээлийг даван туулах чадвартай болно!

| Нэр | REZNIKOVA ANASTASIA |
|---|---|
| Иргэншил | Орос |
| Япон хэлний сургууль | Юү Лангүэж Академи |
| Суралцаж буй сургууль | Японы Цахилгааны Коллеж |
Миний хувьд “Юү Лангүэж Академи” сургуульд элсэн орох хүртэл Японд үргэлжлүүлэн суралцах хүсэл байхгүй байсан юм. Гэвч сурч байх явцад өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ олон, Японы Коллеж-д дэвшин суралцахаар шийдсэн юм. Миний хувьд дараачийн суралцах сургуулиа оройтож хайн эхэлсэн болхоор бэлдэх хугацаа маш бага байсан. Гэвч сургуулийн багш нар ялангуяа анги удирдсан багшын зүгээс маш сайн дэмжлэг үзүүлсэн юм. Ярилцлагын шалгалтын давтлага болон намтар зэргийг бичихэд туслалцаа үзүүлсэн. Анги даасан багш маань миний өмнөөс санаа зовнин, тусалж дэмжсэн явдалд үгээр илэрхийлэхийн аргагүй баялаж байна. Коллеж-д элсэн орсоны дараагаар ч надад санаа тавьдаг. Мөн “Юү Лангүэж Академи” сургуулийн оффисын ажилтангууд маш эелдэг бөгөөд өөрийн төрлөх хэл дээр ярилцах боломжтой нь маш том дэмжлэг болсон.
Цоглогоор мэндлэн, бусад орны оюутнуудтай нээлттэй харилцах тал дээр идэвх чармайлт гаргавал ямар ч хүнд бэрхшээлийг даван туулах чадвартай болно!
Харин сургуульдаа орсоны дараагаар багш нар Япон хэлийг зааж өгөөд зогсохгүй амьдралд тулгарах бусад асуудлууд дээр дэмжлэг үзүүлсний хүчинд Японы амьдралд хурдан дассан.

| Нэр | HSU YI CHUN |
|---|---|
| Иргэншил | Тайвань |
| Япон хэлний сургууль | Юү Олон Улсын Соёлын Институт |
| Суралцаж буй сургууль | “Токиогийн Техникийн Коллеж” Мэдээлэл боловсруулах анги |
| Ажлын газар | 2018 оны 4 сараас “W2 Solution” компанид ажиллана |
Би “Юү Олон Улсын Соёлын Институт” сургуульд Япон хэлнийг анх сурсан. Миний хувьд сургуулийнхаа анхны Тайвань оюутан нь байсан бөгөөд надаас өөр Тайвань оюутан байхгүй гэж сонсоод их санаа зовж байсан. Харин сургуульдаа орсоны дараагаар багш нар Япон хэлийг зааж өгөөд зогсохгүй амьдралд тулгарах бусад асуудлууд дээр дэмжлэг үзүүлсний хүчинд Японы амьдралд хурдан дассан.
“Юү Олон Улсын Соёлын Институт” сургуульд суралцсан 1 жил 6 сарын хугацаа маш хөгжилтэй өнгөрсөн. Сургуулийн зүгээс 3 сард тутамд ганцаарчилсан ярилцлага хийдэг бөгөөд өөрийн ирээдүйн зорилгоо багштайгаа зөвлөн тодорхойлдог. Хэрэв ямар нэгэн асуудал тулгарвал шууд багштайгаа ярилцан, тусламж авдаг. Мөн Япон хэлний түвшин тогтоох шалгалт болох JLPT-д бэлтгэх тусгай хичээл ордог. Түүнээс гадна BBQ зугаалга, Кабүки үзэх, Дисней лэнд явах, Караоке болон Спорт өдөрлөг зэрэг олон үйл ажиллагаанууд байдаг бөгөөд тэдгээрээр дамжуулан ангийнхантайгаа илүү дотносож чадсан.
Сүүлд нь хэлэхэд өөрийнхөө зорилгын төлөө хичээл зүтгэл гаргах нь хамгийн чухал бөгөөд “Юү Олон Улсын Соёлын Институт” сургуульд зорилгынхоо төлөө хичээлгээе.
Мөн өөрөө бэлдсэн зүйлээ ангидаа илтгэл тавьдаг байсан нь Япон хэлний ярианы чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг болсон.

| Нэр | TSAO YEN CHIA |
|---|---|
| Иргэншил | Тайвань |
| Япон хэлний сургууль | Юү Лангүэж Академи |
| Ажлын газар | “Лайсэнс Академи” ХХК |
Би “Юү Лангүэж Академи” сургуульд элсэн орохын өмнө Япон хэл огт мэддэггүй байсан. Манай сургууль Хятад ажилтантай бөгөөд ойлгохгүй хичээлээ асуудаг байсан тул санаа зовох зүйлгүй байсан.
Япон хэлний сургуульд байхдаа орон орны оюутнуудтай харилцан, хамтдаа Япон хэлний хичээлээ хийн, өөрсдийн орны хоолыг хамтдаа хийж идэх зэрэг хөгжилтэй цагийг өнгөрүүлсэн.
Өдөр бүрийн хичээлийг тоглоом зэргийг оролцуулан үргэлж шинэлэг байдлаар явуулдаг байсан. Мөн өөрөө бэлдсэн зүйлээ ангидаа илтгэл тавьдаг байсан нь Япон хэлний ярианы чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг болсон. Тэр үеийн хөгжилтэй дурсамжуудаа одоо эргэн санахад сайхан байна.
Одоо ч гэсэн гадаад хүмүүстэй Япон хэлээр харилцах үе байдаг.

| Нэр | CHANG HUI FANG |
|---|---|
| Иргэншил | Тайвань |
Би Япон хэлний сургуулиа төгсөөд нутаг буцсан бөгөөд одоо ч үе үе Японд суралцаж байсан үеээ эргэн дурсдаг. Ангийнхан маань орон орноос ирсэн гадаад оюутнууд байсан бөгөөд сурсан Япон хэлээрээ ярилцдаг байсан. Одоо ч гэсэн гадаад хүмүүстэй Япон хэлээр харилцах үе байдаг. Тиймээс Япон хэл сурсандаа маш их баяртай байна.
Гэр бүл шиг маан халуун дулаан уур амьсгалаар үргэлж эелдэг харьцаж байсан багш нартаа чин сэтгэлээсээ талархаж байна

| Нэр | LEE DONG CHUL |
|---|---|
| Иргэншил | Солонгос |
| Япон хэлний сургууль | Юү Лангүэж Академи |
| Ажлын газар | Hotel Sunroute |
Би 30 нас гараад Японд суралцахаар ирсэн. Эхний үед “Баярлалаа” гэдэг үгээ ч мэдэхгүй байсан. Харин “Юү Лангүэж Академи”-д 1 жил 3 сарын турш хичээнгүй Япон хэл суралцсаны дараагаар Японы зочид буудалд ажилд орж чадсан. Энэ бүхэн багш нарын маан ач хэмээн бодож байна.
Гэр бүл шиг маан халуун дулаан уур амьсгалаар үргэлж эелдэг харьцаж байсан багш нартаа чин сэтгэлээсээ талархаж байна. Түүнээс гадна сургуулийн ойр орчимд дотуур байртай тул унааны мөнгө зарцуулахгүйн дээр байрны түрээс хямд байсан нь маш том дэмжлэг болсон. Япон хэлний сургуульд суралцах хүсэлтэй байгаа та бүхэнд хандан хэлэхэд “Юү Лангүэж Академи”-д суралцахаар ирээрэй!
Жилийн арга хэмжээ
- Юү Лангүэж Академи
- Юү Олон Улсын Соёлын Институт
- Юү Лангүэж Академи Саппоро
- Юү Лангүэж Академи Осака
Юү Лангүэж Академи




| 4 сар~6 сар |
|
|---|---|
| 7 сар~9 сар |
|
| 10 сар~12 сар |
|
| 1 сар~3 сар |
|
Юү Олон Улсын Соёлын Институт




| 4-р сар – 6-р сар |
|
|---|---|
| 7-р сар – 9-р сар |
|
| 10-р сар – 12-р сар |
|
| 1-р сар – 3-р сар |
|
Юү Лангүэж Академи Саппоро


| 4 сар~6 сар |
|
|---|---|
| 7 сар~9 сар |
|
| 10 сар~12 сар |
|
| 1 сар~3 сар |
|
Юү Лангүэж Академи Осака


| 4 сар~6 сар |
|
|---|---|
| 7 сар~9 сар |
|
| 10 сар~12 сар |
|
| 1 сар~3 сар |
|
Сургуулийн онцлог
Юү Лангүэж Академи

Хичээнгүй! Хөгжилтэйгөөр! Япон хэл сурцгаая!
- Коллеж, Их, дээд сургуулиудын сургалтын явц, тоног төхөөрөмж, хичээл сургалтын арга барилтай танилцах үйл ажиллагаа явуулдаг.
- Компьютер ашиглан хэрэгтэй мэдээ мэдээллээ хайн цуглуулах, түүийгээ эргүүлж түгээх арга барилд суралцана.
- Сурлагын дүн болон ирцийг харгалзан сайн оюутанд тэтгэлэг олгоно. (зөвхөн урт хугацааны оюутан)
- Оюутныг дэмжих зорилготойгоор сургуулийн групп компаниудад цагийн ажил хийх боломжоор хангана.
- Дотуур байр нь сургуультай ойр бөгөөд өөрт тохирсон түрээстэй өрөөнд амьдрах боломжтой. Тиймээс хичээлдээ анхаарлаа хандуулан суралцах боломжтой.
- Дэвшин суралцахад мэргэжлийн багш нар зөвлөгөө өгнө.
- Оюутан тус бүрийн онцлогт тохируулан шаардлагатай тохиолдолд хичээлийн хоцрогдолыг нөхөх хичээл явуулдаг.
- Эмнэлгийн үзлэг болон гадаад оюутны даатгалд бүх оюутныг хамруулдаг. Хэрэв ямарваа нэгэн гэнэтийн осол, өвчин тохиолдвол асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэнэ.
- Япон хэлний түвшин тогтоох шалгалт мөн Их, дээд сургуулийн шалгалтанд бэлтгэх тусгай анги нээн хичээллүүлнэ.
- Оюутны хувийн амьдрал болон бусад хүндрэлтэй асуудлаар туршлагатай мэргэжилтэн зөвлөгөө өгнө.
- Осол болон өвчин зэрэг гэнэтийн нөхцөл тохиолдсон үед гадаад оюутны даатгалд хамрагдсан тул сэтгэл амар суралцах болно.
- Оюутны таатай сурч боловсрох орчинг бүрдүүлэхийн тулд хэрэгжүүлж буй хөтөлбөр болох сургуулийн групп компанийн “Юмэ-Иро” кафед өглөө, өдрийн хоолыг 500 иэнээр хөнгөлөлттэйгөөр идэх боломжтой.
Юү Олон Улсын Соёлын Институт

Баттай Япон хэлний мэдлэг, Найдвартай дэвшин суралцах!
- Коллеж, Их, дээд сургуулиудын тоног төхөөрөмж болон сургалтын арга барилтай танилцах хичээл явуулдаг.
- Нөтбүүк(Chromebook)ашигласан хичээл явагдана.
- Сурлагын дүн болон ирцийг харгалзан сайн оюутанд тэтгэлэг олгоно. (зөвхөн урт хугацааны оюутан)
- Оюутныг дэмжин, сургуулийн групп компаниудад цагийн ажил хийх боломжоор хангана.
- Дотуур байр нь сургуультай ойр бөгөөд өөрт тохирсон түрээстэй өрөөнд орж болно. Тиймээс хичээлдээ анхаарлаа хандуулан суралцах боломжтой.
- Дэвшин суралцахад мэргэжлийн багш нар зөвлөгөө өгнө.
- Оюутан тус бүрийн зорилгод тохируулан бэлтгэл хичээл явуулдаг.
- Эмнэлгийн үзлэг болон гадаад оюутны даатгалд бүх оюутныг хамруулна. Хэрэв ямарваа нэгэн гэнэтийн осол, өвчин тохиолдвол асуудлыг тухайн бүрт нь шийдвэрлэнэ.
- Япон хэлний түвшин тогтоох шалгалт мөн Их, дээд сургуулийн шалгалтанд бэлтгэх тусгай анги нээн хичээллүүлнэ.
- Тогтмол ганцаарчилсан ярилцлага хийн, оюутныг сэтгэл амар тайван суралцах орчинг бүрдүүлнэ.
- Цайны ёслол болон Япон маягийн цэцэрлэгт хүрээлэнд Японы соёлтой танилцах өдөрлөг зохион байгуулдаг.
- Осол болон өвчин зэрэг гэнэтийн нөхцөл тохиолдсон үед гадаад оюутны даатгалд хамрагдсан учир сэтгэл амар суралцах болно.
- Оюутны таатай сурч боловсрох орчинг бүрдүүлэхийн тулд хэрэгжүүлж буй хөтөлбөр болох сургуулийн групп компанийн “Юмэ-Иро” кафед өглөө, өдрийн хоолыг 500 иэнээр хөнгөлөлттэйгөөр идэх боломжтой.
Юү Лангүэж Академи Саппоро

“Саппоро”-оос Японтой танилцацгаая!
- Коллеж, Их, дээд сургуулиудын тоног төхөөрөмж болон сургалтын арга барилтай танилцах хичээл явуулдаг.
- Сурлагын дүн болон ирцийг харгалзан сайн оюутанд тэтгэлэг олгоно. (зөвхөн урт хугацааны оюутан)
- Оюутныг дэмжин, сургуулийн групп компаниудад цагийн ажил хийх боломжоор хангана.
- Дотуур байр нь сургуультай ойр бөгөөд өөрт тохирсон түрээстэй өрөөнд орж болно. Тиймээс хичээлдээ анхаарлаа хандуулан суралцах боломжтой.
- Дэвшин суралцахад мэргэжлийн багш нар зөвлөгөө өгнө.
- Оюутан тус бүрийн зорилгод тохируулан бэлтгэл хичээл явуулдаг.
- Эмнэлгийн үзлэг болон гадаад оюутны даатгалд бүх оюутныг хамруулна. Хэрэв ямарваа нэгэн гэнэтийн осол, өвчин тохиолдвол асуудлыг тухайн бүрт нь шийдвэрлэнэ.
- Япон хэлний түвшин тогтоох шалгалт мөн Их, дээд сургуулийн шалгалтанд бэлтгэх тусгай анги нээн хичээллүүлнэ.
- Оюутны хувийн амьдрал болон аливаа хүндрэлтэй асуудлаар туршлагатай мэргэжилтэн зөвлөгөө өгнө.
- Осол болон өвчин зэрэг гэнэтийн нөхцөл тохиолдсон үед гадаад оюутны даатгалд хамрагдсан учир сэтгэл амар тайван суралцах болно.
Лангүэж Академи Осака

Япон хэлээр зүүдэлцгээе!
- Багийн ажлыг өргөн ашиглаж, хамтран суралцах чадварыг хөгжүүлэх хичээл зохион байгуулна.
- Аж ахуйн нэгж, их дээд сургууль, мэргэжлийн болон ахлах сургуулиудтай хамтын ажиллагааг хөгжүүлж, судалгааны сургалтыг дэмжинэ.
- Сурлагын амжилт, ирц сайтай оюутнуудад тэтгэлэг олгоно. (Урт хугацааны оюутан)
- Оюутнуудад зориулсан дэмжлэг үзүүлэх тэтгэлгийн тогтолцоог хэрэгжүүлнэ.
- Хүн бүрийн онцлог, ахицыг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд нэмэлт хичээл заана.
- Ганцаарчилсан уулзалт зохион байгуулж, тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлнэ.
- Тогтмол эрүүл мэндийн үзлэг хийж, бүх оюутныг эрүүл мэндийн даатгалд хамруулснаар гэнэтийн өвчин, ослын үед шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлнэ.
- Гэнэтийн осол, өвчний үед бэлтгэлтэй байх үүднээс гадаад оюутнуудад зориулсан эрүүл мэндийн даатгалд хамруулах бөгөөд ингэснээр аюулгүй, тайван суралцах боломжийг бүрдүүлнэ.
- Өдөр тутмын болон хувийн амьдралтай холбоотой асуудалд зөвлөгөгөө өгөх мэргэжлийн зөвлөх ажилтан ажиллана.