Дэвшин суралцах заавар зөвлөмж
Дэвшин суралцах болон ажилд орход мэргэжлийн багш нар зөвлөгөө өгнө.
Коллеж болон Их, дээд сургуулиудын зөвлөгөө
- Дэвшин суралцах зорилготой оюутнуудад анги тус бүрийн багш нар ганцаарчилсан ярилцлагыг тогтмол явуулна.
- Коллеж болон Их, дээд сургуулиуд руу дэвшин суралцах зорилготой оюутанд зориулан дэвшин суралцах зөвлөгөөгөөр дамжуулан шалгалт болон ярилцлага зэрэгт бэлтгэх сургалтыг эрчимтэй явуулдаг.
- Дэвшин суралцахад хэрэгтэй бичиг баримтын зөвлөгөө өгч алдааг хянана.
- Сургууль доторх дэвшин суралцах өдөрлөг зохион байгуулах болон Коллеж, Их, дээд сургуулиудын ажилтанг урин танилцуулга хийлгэх.

Ажилд орох заавар зөвлөмж
- Японд ажилд орохоор зорьж буй гадаад оюутны визтэй оюутан болон Working Holiday визтэй оюутануудад мэргэжлийн багш зөвлөгөө өгөн, ажилд орох өдөрлөг явуулдаг.

Мэргэжлийн хичээлтэй танилцах анги
Дэвшин суралцахыг хүсэж буй салбар, сонирхож буй мэргэжил байвал тухайн мэргэжлийн Коллеж-ын хичээлтэй танилцах боломжтой “Мэргэжлийн хичээлтэй танилцах анги”-ийг явуулж байна.
Жишээлбэл тогооч, нарийн боовны анги, гоо сайханчын анги, IT, CG, компьтер тоглоомны анги, Манга, зураг зэрэг ангиуд байна.




