友ランゲージグループ

MENU
  • 日本語
  • English
  • 中文
  • 繁体字
  • 한국
  • Русский
  • Монгол хэл
  • Tiếng Việt
  • Italiano

Элсэлтийн журам

※3 сургуульд хамааралтай

Сургуулийн тусгай бөглөх маягтыг бөглөн, хэрэгтэй бичиг баримтыг заасан хугацаан дотор хураалгана уу.

Тавигдах шаардлага

Доорхын аль нэг шаардлагыг хангасан байх

  1. Өөрийн орондоо 12 жилийн бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
  2. Өөрийн орондоо бүрэн дунд боловсролтой дүйцэх боловсрол эзэмшсэн байх
  3. Тус сургуулийн ажилтантай ярилцалганд орсон хүн
  • Жич: Насны хязгаар 29 хүртэлх
  • Бүртгүүлэх үед ерөнхий мэдлэг, Японы хэлний түвшин тогтоох анхан шатны шалгалт болон ярилцлага авна.

Бүрдүүлэх материал

Ⅰ) Өргөдөл гаргагчийн бүрдүүлэх материал

  1. Сургуульд элсэн орох өргөдөл
  2. Сурах хүсэлтийн талаарх эссе (Хэлбэр чөлөөтэй: А4 цаас)
  3. Сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ (диплом) эх хувь
  4. Дүнгийн хавсралт
  5. Япон хэл суралцсан талаарх анкет
  6. Цээж зураг (3х4) 4 ширхэг (сүүлийн 3 сарын дотор авхуулсан байх мөн элсэн орох өргөдөлд 1 хувйиг наах)
  7. Зураг (jpg)
  8. Япон хэл суралцсан талаарх гэрчилгээ болон сертификат: Тус гэрчилгээнд Япон хэлийг 150 цагаас дээш үзсэн талаарх болон дүн, ирц зэргийг тусгасан байна.
    Хэрэв Япон хэлний түвшин тогтоох шалгалт JLPT зэрэгийг өгч байсан бол хавсаргах

Доорх бичиг баримт нь шаардлагатай үед хураалгах хэрэгтэй тул бэлэн байлгана уу.

  • Ажлын газрын тодорхойлолт (зөвхөн ажиллаж буй хүн)
  • Пасспортын хуулбар (Урьд нь Япон улс руу зорчиж байсан бол виз даруулсан хуудсын хамт)

Ⅱ)Зардал хариуцагчийн бүрдүүлэх материал

  1. Зардал хариуцагч Японд байгаа тохиолдолд
    1. Батлан даалтын бичиг (маягт бөглөн тамга дарах)
    2. Хууль зүйн сайдад хандсан зардал төлөгчийн нотолгоо бичиг (маягт бөглөн тамга дарах)
    3. Ажлын газрын тодорхойлолт
    4. Оршин суугчийн татвар төлсөн бичиг эсвэл татвар төлөгчийн тодорхойлолт
    5. Оршин суугчийн тодорхойлолт (өрхийн бүх гишүүд) эсвэл гадаад иргэний бүртгэлийн гэрчилгээ (зардал төлөгч Японд амьдарч буй гадаад иргэний тохиолдолд)
    6. Тамганы бүртгэлийн тодорхойлолт
    7. Өргөдөл гаргагч болон зардал хариуцагч нарын холбоог батлах албан ёсны баримт бичиг (тухайлбал гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт)
    8. Хадгаламжийн банкны хуулга
  2. Зардал төлөгч Японоос өөр оронд байгаа тохиолдолд
    1. Батлан даалтын бичиг (маягт бөглөн тамга дарах)
    2. Японы хууль зүйн сайдад хандсан зардал төлөгчийн нотолгоо бичиг (маягт бөглөн тамга дарах)
    3. Зардал хариуцагчийн нэр дээрх хадгаламжийн банкны хуулга (Япон иэн эсвэл доллар руу хөрвүүлэх)
    4. Ажлын газрын тодорхойлолт эсвэл бизнес эрхэлдэг бол тухайн тодорхойлолт
    5. Өргөдөл гаргагч болон зардал хариуцагч нарын холбоог батлах албан ёсны баримт бичиг (тухайлбал гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт)
    6. Цалингийн тодорхойлолт … жилээр болон нийгмийн даатгалын дэвтэр
  3. Зардал хариуцагч өргөдөл гаргагч тухайн хүн өөрөө байх тохиолдолд
    1. Батлан даалтын бичиг (маягт бөглөн тамга дарах)
    2. Өргөдөл гаргагчийн нэр дээрх хадгаламжийн банкны хуулга (Япон иэн эсвэл доллар руу хөрвүүлэх)

Бусад

  • Хүн хүнээс шалтгаалан бүрдүүлэх бичиг баримт өөр тул нэмэлт материал шаардагдах тохиолдол бий.
  • Бүх бичиг баримт нь Япон хэл дээр орчуулагдсан байх шаардлагатай.
  • Сургууль болон хувийн, улсын хэвшийн тодорхойлолтууд 3 сарын доторх байх.

Ⅲ) Шалгаруулалтын хураамж

30,000 иэн (Өргөдөл гаргаж буй бүх хүн)

Шалгаруулалтын хураамжийг өргөдөл гаргахад хамт төлнө үү.
Харин хураалгасан шалгаруулалтын хураамж нь виз гарсан үгүйгээс үл хамааран буцаан олгохгүй болно.

Шалгаруулах журам

Бүрдүүлсэн бичиг баримтыг хянан шалгана.
Шаардлагатай тохиолдолд өргөдөл гаргагчаас ярилцлага, шалгалт мөн зардал хариуцагчтай ярилцсаны үндсэн дээр шалгаруулна.

Тэнцүүлэх мэдэгдэл

Сургуулийн шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд тус сургууль нь өргөдөл гаргагчийн материалыг Японы цагаачлалын албанд мэдүүлнэ.

Цагаачлалын албанаас ирүүлсэн хариуг зардал хариуцагчид мэдэгдэнэ.

Цагаачлалын албанаас хариу гарах хүртэл 2-3 сар зарцуулагдана.

Сургуульд элсэн орох болон виз авах

  1. “Суралцах зөвшөөрлийн бичиг” гарснаас хойш өргөдөл гаргагч төлбөрөө шилжүүлсэн эсэхийг сургууль шалгана.
    Түүний дараа “Суралцах зөвшөөрлийн бичиг” болон “Сургуульд элсэн орох бичиг” -ыг олгоно.
  2. Өргөдөл гаргагч нь доор дурсан зүйлсийг бэлдэн, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам-д суралцах визээ мэдүүлнэ.
    • “Суралцах зөвшөөрлийн бичиг”
    • Пасспорт
    • Цээж зураг 2 ширхэг
  3. Зардал хариуцагч нь өргөдөл гаргачийн Японд ирэх өдрийг сургуульд мэдэгдэнэ.
  • “Суралцах зөвшөөрлийн бичиг” нь бүрдүүлэлт хийснээс хойш хариу гарах хүртэл 2-3 сар зарцуулагдана. Тиймээс өргөдөл гаргаснаас хойш Японд суралцахаар ирэх хүртэл 4-5 сар зарцуулагдахыг анхаарна уу.